forward to friends

 

 

Эрин Зууны Хайр

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн


ISBN: 978-99962-0-371-8

 

Poems Appreciation:
Цагийн Сүүдэр
Ахин учрах маань хэзээ вэ?

ТолилуулгаТолилуулга

Сэтгэлдээ нэгдмэл чанар, Үнэний мөнхийн гэрэл оршоогч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай хуурмаг хоосон хүмүүний амьдралыг зүрх сэтгэлээрээ туулахдаа хорвоогийн хүмүүсийн зовлон хийгээд уй гашууг мэдэрч, гүнээ харамсдаг ажугу.

Бүүр түүрхэн энэ ертөнцөд амьдрал гэгч заримдаа эрэг өөд буцаж очин хайрт гэрээ олохыг мөрөөсөн, задгай тэнгисийн гүнд дайвалзах, замаа алдаад удсан завь лугаа уйт, чимээгүй бөлгөө. Хайрт нь харин Диваажингаас холын холд нисэн одсон шувууны сүүдэр лүгээ байх ажгуу. Үл тайтгарам мөрөөсөл л үлдэх буюу.

“Урьд шөнө би зүүдэллээ.
Унтах ор, дэрлэх дэрнээс
Анхил зандан агаарт үнэртэв.
Үргэлж бид хамт,
Үнэн хайр минь мөнх.
Амраг сэтгэлийн мөрөөсөл хөврөв.”

(Шөнийн зүүд)

“Эрин Зууны Хайр” ном нь Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн чамин тансаг 46 шүлгийг багтаасан цоморлиг юм. Хүмүүний амьдрал, эгэл хийгээд хөөрхийлөлтэй амьтдын заяа тавиланг энэрэн болгоогч нэгэн сүнсний хайр, дуурсал, хөг аялгуу тэргүүтэн эл бүтээлд цогцолжээ. Эрхэм дээдийн ч бай, эгэл жирийн ч бай элдэв хувирал дүүрэн энэ амьдралд хэн ч үхэх төрөхийн хүрднээс бултаж зайлах нь үгүй. Энэ барьцгүй амьдралын далайд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай хүмүүний зовлон бэрхийг гүнзгий мэдэрч ойлгодог билээ. Тийм ч учраас Түүний яруу найрагт нь сэтгэлийн шаналал, энэрэл нигүүлсэл нэвт шингэсэн байдаг.

“Уйт зовлонд шаналагсдын төлөө мэгшсээр
Урсах нулимс эгшиж, урсгах үг цөөрч дээ.”
(Сэрж сэхээрэгтүн!)

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай шүлэг найраглалдаа сэтгэлийн хөдөлгөөн, оюун санааны дэвшил, өдөр тутмын эгэл амьдралыг тун энгийнээр донж тааруулан өгүүлдэг. Түүний шүлэг найргийн өнгө аяс нь уян зөөлөн, гүн гүнзгий агаад сүнс бүрийн нуугдан буй булан тохойг гэрэлтүүлэн гийгүүлэх сарны туяа мэт бөлгөө. Зарим үес зовлонгийн далайг хөндлөн гулд туулж, аз жаргалын эрэг дээр очихыг хүсэмжлэн буй, хайр тээсэн уйтгарт завь ч юм шиг; нөгөө үес хоромхон зуурын энэ хорвоогийн бүх зам дээр бидний сэтгэлийг сэргээгч зуны бороо мэт буюу. Яруу найрагч маань хүн төрөлхтөн гарваль чанараа ухааран сэхээрч, өгөөмөр эрхэм амьдрахуйн мөрийг дагаж, Үнэнтэй нүүр тулаасай; энэ л гариг дэлхийгээ хамаг амьтан ялгалгүй энх амгалан, эв зохиролтой зэрэгцэн орших Газрын Диваажин болоосой хэмээсэн чин сэтгэлийн залбирлаа өргөжээ.

“Аяа, ах минь, сэрж сэхээрэгтүн!
Агуу их тэнгисийн дээгүүр бардамхан алхагтун.
Асан дүрэлзэх наран өөд эгцлэн харж,
Амьтан бүхнийг аврахын төлөөсөнд өөрийгөө зориулагтун!”
(Сэрж сэхээрэгтүн!)

Яруу найрагт хайртай хэн бүхнийг “Эрин Зууны Хайр” цоморлигийн шүлэг найргийг толилон болгоож, бөхөшгүй хайр болон гэгээрлийн ертөнцөөр аялж, Гэрээсээ хол одсон Нэгэний сэтгэлд оршин буй “хайртайгаа эргэн золгохын” туйлын мөрөөслийг мэдэрнэ үү хэмээн сэтгэлийн цацал өргөмүй.

Гайхамшигт яруу найргийн бадгуудаа хайр, итгэл найдварын дундаршгүй ундарга болгон дэлхийн хүмүүс бидэнд бэлэглэсэн Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Тандаа бид дээдийн дээд талархлаа дэвшүүлж байна.

“Аялгуут далайн чимээнд Диваажингийн салхин сэвших
Амгалан гэгээн ертөнцдөө эгэн бид очноо.”

(Ахин учрах маань хэзээ вэ?)


List of Performed Poems

PLEASE WAKE UP!:
http://www.suprememastertv.com/mp/?wr_id=129&page=1#v
PLEASE DON’T!:
http://www.suprememastertv.com/mp/?wr_id=129&page=1#v
TO THU Hồ:
http://www.suprememastertv.com/mp/?wr_id=51&page=6#v
MY HOME TÔI:
http://suprememastertv.com/mp/?wr_id=138&page=1#v
FOR LÊ UYÊN PHƯƠNG:
http://www.suprememastertv.com/mp/?wr_id=106&page=3#v
IT IS NOT SO, MY LOVE:
http://www.suprememastertv.com/mp/?wr_id=141&page=1#v
FOR THÁI HằNG:
http://www.suprememastertv.com/mp/?wr_id=113&page=3#v
TO PHạM DUY:
http://www.suprememastertv.com/mp/?wr_id=113&page=3#v
DREAM IN THE NIGHT:
http://www.suprememastertv.com/mp/?wr_id=72&page=5#v
SHADE OF TIME :
http://www.suprememastertv.com/mp/?wr_id=59&page=6#v
WORDS OF A PIGLET:
http://www.suprememastertv.com/mp/?wr_id=131&page=1#v
WORDS OF A HEN:
http://www.suprememastertv.com/mp/?page=7
A PUPPY’S HEART:
http://www.suprememastertv.com/mp/?wr_id=45&page=6#v
SAYONARA:
http://www.suprememastertv.com/mp/?wr_id=120&page=2#v
THE GOLDEN LOTUS:
http://www.suprememastertv.com/mp/?wr_id=120&page=2#v

Poetry Appreciation



www.smchbooks.com