forward to friends

 

 

Цагийн Сүүдэр

Эх бичвэр нь Ау Лак хэл дээр: "Khuất Nẻo Thời Gian"

Чи нүүдлийн шувуу мэт
Тэртээ алсад элин халина.
Би шөнийн шүүдэр мэт,
Буцаад агаарт замхран арилна.

Чи амьдралыг гийгүүлэх
Сарны гэрэл аюу.
Би алсад уусан далдрах
Үүрийн цолмон буюу.

Хүрээд ирсэн хаа холын хайр
Хөвөн үүлс мэт алсад санагдах нь юуны вэ?
Хайрын үгс нь хайлган цайлган,
Халуун гар нь дулаан зөөлөн,
Хангал зүүдэндээ л учирч явья даа.

Аяа, цаг хугацаа гэж!
Аниргүй шөнийн сүүдэр мэт сэтгэл ямархан эмзэг?
Зөнгөөр учирсан хайр, зүрхнээс цацарсан аялгуу сэрээж,
Cet ancien amoureux plein d’attentions
Cet ancien poème plein d’amour.

Бахдал төгөлдөр гийгүүлсэн
Бадамлах наран чи аюу.
Зөөлөн анхилан үнэртсэн
Зэрлэг цахирмаа би буюу.

Эргээс алсрах завь мэт
Энгүй алсыг чи зорин одном.
Өнө мөнхөд чимээрхэн буух
Өвлийн бороонд би уяран үлднэм.