forward to friends

 

 

Ахин учрах маань хэзээ вэ?

Эх бичвэр Ау Лак хэл дээр: "Bao Giờ Gặp Lại?"

Аяа, хонгор минь, ахин учрах маань хэзээ вэ?
Амраг бидний мөнхийн хайр өнө эртийн тоосонд дарагдаа юу?
Алс тэртээх амьдралдаа хайрын андгай өргөсөн сөн,
Аниргүй саран гэрчилнэ дээ, ай гэвч харгуй зам маань баларч дээ.

Аяа, амраг минь, алсын алс ертөнцөд
Ахин Тэнгэрийн Заадсаар учрах өдрөө хүлээнэ үү?
Тэртээх нар саранд оргилуун сэтгэлээр залбиравч
Түрхэн зуурын ертөнцөд сүнс чинь алдууран одож дээ.

Цаглашгүй тэнгэртээ түгэх од мичдийн гялбаа шиг,
Цаг үргэлжид цэнхэртэх асар их усан мэт,
Өнгө гайхуулан сацрах ялгуусан гариг адил
Өнөд миний сэтгэл үнэн чанарыг чинь үгүйлнэм.

Аяа, амрагхан хайр минь, дөрвөн зүгтээ итгэлийн долгис цацалж,
Ахин учрах мөчийг би угтанхан хүлээнэм.
Өр зүрх минь төөрөг заяаг огоорон найдвараар цохилж,
Өнгийн аялгуу уруул даван сацарнам.

Үнэгэн харанхуй нөмрөвч, үүрийн туяа гэгээрдэг.
Гүн нойрноо умбавч үлгэрийн зүүднээс сэрдэг.
Аялгуут далайн чимээнд Диваажингийн салхин сэвших
Амгалан гэгээн ертөнцдөө эгэн бид очноо.